ДЭЛХИЙН НОМЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН КОМПАНИЙН АЖИЛЧИД УНШСАН НОМОО БУСДАДАА ХУВААЛЦЛАА
Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 1995 онд Дөрөвдүгээр сарын 23-ний энэ өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарлажээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлж, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд дэлхий даяар сурталчлан таниулдаг.
“Тавантолгой төмөр зам” компанийн зүгээс “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын дунд “Уншсан номоо солилцъё” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд албан хаагчид өөрийн уншсан номоо бусадтай солилцон уншихаас гадна, компанийн амрах өрөөнд ном хандивлах юм.
Сэтгэгдэлүүд