“ТАВАНТОЛГОЙ” ӨРТӨӨНД ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Тавантолгой төмөр зам” ХХК нь 4 дүгээр сарыг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” аяныг зарласан. Аяны хүрээнд галын аюулгүй байдлын дадлага сургуулилтыг Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Сургалтаар гал түймрийн үед өөрийгөө болон бусдын амь биеийг авран хамгаалах мэдлэг олгох сургалт, “What3words" буюу "3 үгт хаяг", байршил тогтоох гар утасны аппликейшнийг хэрхэн өөрийн гар утсан дээрээ ашиглан талаар мэдээлэл өглөө. Мөн зарлан мэдээлэх төхөөрөмжийг ашиглах талаар ажилчдад шуурхай мэдээлэл хүргэн гал гарсан үед хэрхэн унтраах дадлага , мэдлэгийг олголоо.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *