МАНАЙ КОМПАНИ ОЮУНЫ ӨМЧ, ТӨМӨР ЗАМЫН ИННОВАЦ 2024 ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн яам, Оюуны өмчийн газартай хамтран “УБТЗ” ХНН үүсэж хөгжсөний 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Дэлхийн оюуны өмч, төмөр замын инновац” өдөрлөгийг өнөөдөр УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн Баганат танхим болон гадна талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Монгол Улсад анх удаа 1-р зэрэглэлийн уулзваргүй, хүнд даацын жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нэвтрүүлсэн шинэлэг техник, технологиудыг шийдлийг танилцууллаа. Мөн уг төслийн хүрээнд баригдсан “Вагон засварын депо”, “Зүтгүүрийн депо”-д шинээр нэвтрүүлсэн техник, технологи үйл ажиллагааг салбарынхан болон олон нийтэд хүргэлээ.

Манай компанийн хэрэгжүүлж буй уурхайгаас олборлосон нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж, төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай Монгол Улсад томоохонд тооцогдох “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслөө танилцууллаа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *