“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК, “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК, “МОНГОЛИАНТРАНС ЛАЙН” ХХК НАР НЭГДСЭН ТЕХНОЛОГИЙН ГОРИМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГУРВАЛСАН ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА

“Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиантранс лайн” ХХК нар “Суурь бүтэц хооронд галт тэрэг солилцох, ачаа хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх гурвалсан гэрээ”-г байгууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/328 тоот тушаалаар батлагдсан “Төмөр замын сүлжээнд суурь бүтэц хооронд тээвэрлэлтийг зохион байгуулах нэгдсэн технологийн түр горим”-ийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан тус гэрээгээр талууд суурь бүтцээр харилцан тээвэрлэлтийг зохион байгуулж, галт тэрэг солилцох, ачаа, хөдлөх бүрэлдэхүүн хүлээлцэх, түүний төлбөр тооцоог зохицуулах ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Тус  гурвалсан гэрээг байгуулахдаа Төмөр замын тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Зам Тээврийн хөгжлийн Сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар батлагдсан Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм болон бусад холбогдох дүрэм, журмуудыг мөрдлөг болгон байгуулсан юм.

Талууд энэхүү гэрээг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэх ба тус гэрээ хэрэгжиж эхэлснээр Номгон, Цогтцэций өртөөдөд байрлан ажиллаж байсан “МТЗ” ТӨХК, “ТТЗ” ХХК-ийн ажилтнуудын орон тоог хэмнэж, Цогтцэций өртөөгөөр ажиллагаагүй дамжин өнгөрөх галт тэргэнд хийх технологийн хугацааг багасгах зэрэг бодит үр дүн өгөх юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *