“ХАЙРХАН” ЗӨРЛӨГТ АЖИЛЛАЖ, АМЬДАРДАГ ТӨМӨР ЗАМЧИН ГЭР БҮЛ ВЬЕТНАМ УЛСЫН ФУКУОК АРАЛ РУУ АЯЛААД ИРЛЭЭ

Зам, тээвэр хөгжлийн яам 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Тус зорилтот жилийн хүрээнд зам, тээврийн салбарын ажилтан, албан хаагчдаа урамшуулж, бодлогоор дэмжин ажиллаж байна.

Өмнөговь аймагт байрлах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын “Хайрхан” зөрлөгт гэр бүлээрээ ажиллан, амьдарч буй Суурь бүтцийн газрын Зам барилгын хэлтсийн 3-р хэсгийн замчин Б.Энхтамир, замын эргүүл Б.Дулмаа нарыг урамшуулан Вьетнам улсын Фукуок аралд 8 өдөр аялууллаа.

 

“Тавантолгой төмөр зам” компани хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилчдадаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тасралтгүй хөгжүүлэх, таатай орчинд ажиллах нөхцөл боломжоор хангахыг зорин ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *