ХӨДӨЛМӨРИЙН ЭРХИЙН МАРГААН ТАСЛАХ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА

“Тавантолгой төмөр зам” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд ажилтнуудын хөдөлмөр эрхлэх харилцаатай холбоотой маргааныг таслах комиссыг байгууллаа. Комиссын гишүүдээр ажил олгогч байгууллагын төлөөлөл болон 2024 оны 04 сарын 8-ны өдөр байгуулагдсан байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд томилогдлоо.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажиллагсад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим холбогдох заалтууд болон Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрмийн дагуу ажилтан, ажил олгогч хоорондын харилцааг зохицуулах, эрхийг хангах зорилго бүхий Үйлдвэрчний эвлэлийн хороог 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор байгуулсан. Үйлдвэрчний эвлэлийн хороо нь дарга болон 8 тэргүүлэгч гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тавигдах шаардлагын дагуу ажил олгогч байгууллагатай хамтран ажиллах “Хамтын гэрээ”-ний төсөл боловсруулаад байна.

Хамтарсан комисс нь ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэгтэй бөгөөд ажилтны хөдөлмөрийн харилцаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол, маргааныг хууль тогтоомжид заасан хугацаанд хүлээн авч хэлэлцэн хамтарсан хурлыг зохион байгуулан холбогдох дүрэм, журамд нийцүүлэн шийдвэрлэж ажиллах юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *