ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР

Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргаснаас хойш өдгөө 31 жил болж байна. 
Монгол Улсад 2003 оны “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу энэхүү өдрийг 21 дэх жилдээ тэмдэглэж байна.

Улс үндэстэн энх тайван оршин тогтнох гол үндэс нь нийгмийн хамгийн бага нэгж болох гэр бүл юм.
Гэр бүлийнхээ асуудалд анхаарлаа хандуулж нэг өдрийг гэр бүлдээ зориулах нь тус өдрийг тэмдэглэх гол шалтгаан ажээ. 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нийт албан хаагчдадаа Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэж бүх хайраа гэр бүлдээ зориулж, гэр бүлийн гишүүдтэйгээ баяр баясгалантай, аз жаргалтай, хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсье.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *