“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ТАЙЛАНТ ХОНОГТ ХАМГИЙН ИХ АЧААГ ТЭЭВЭРЛЭЛЭЭ

“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэхээр зорилт тавин ажиллаж байгаагаас энэ он гарснаар нийт 1.24 сая тонн ачааг тээвэрлээд байна.
Манай компани 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций чиглэлийн төмөр замаар нийт 12 галт тэрэг аялуулж, 20,988.77 тонн ачааг тээвэрлэлээ. 
Энэ нь манай компанийн хэмжээнд төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн их ачааг тээвэрлэсэн тайлант хоног боллоо. Бид экспортын нүүрс, сайжруулсан түлшний түүхий эд, амоный нитрат, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд 2024 оны эхний 4 сарын байдлаар ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөгөө 103%-тай биелүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *