ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМД АНУ-ЫН ШИНЭ ЗҮТГҮҮРҮҮД ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төслийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэхээс эхний ээлжийн 6 зүтгүүрийг хүлээн авч, тээвэрлэлтэд нэвтрүүллээ.

Хүнд даацын төмөр замын тээврийн салбарт бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хүчин чадал бүхий зах зээлд амжилттай туршигдсан дизель хөдөлгүүртэй. Байгаль орчинд ээлтэй Олон улсын хүрээлэн буй орчны EU Stage IIIА түвшний шаардлагыг бүрэн хангасан зүтгүүр юм.

SD70ACe/LW загварын зүтгүүрийн техникийн үзүүлэлт:

- 5000 тонн жинтэй галт тэргийг татах

- 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай

- Нэг голын даац 25 тонн

- Хувьсахаас хувьсах гүйдлийн AC-DC-AC цахилгаан дамжуулгын систем

- Хөдөлгүүрийн цахилгаан форсунк

- HTCR загварын радиаль тэргэнцэр

- 96% найдвартай ажиллагаатай

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *