ЗҮТГҮҮРИЙН ДЕПО АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол Улсдаа анх удаа Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд АНУ-ын зүтгүүрт зориулан зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгууллаа.

Зүтгүүрийн депо нь арчилгаа үйлчилгээ, засвар хийх зориулалтын 34 тоног төхөөрөмж, 112 гар болон цахилгаан багажаар тоноглогдсон бөгөөд эдгээрийг 9 үндсэн цех, 12 туслах цехэд хуваан байршуулсан. Нийт 2125 м2 талбайд үзлэгийн 3 зам байрлах ба 6 зүтгүүрт зэрэг арчилгаа, засварын ажил хийх боломжтой юм.

Зэхэлтийн саравчийг өртөөний зам дээр барьж байгуулсан нь өдөр тутмын арчилгаа, үйлчилгээг хослуулан хийх боломжийг бүрдүүлсэн нь төмөр замын салбарт анх удаа бөгөөд тээврийг хурдан шуурхай, тасралтгүй зохион байгуулахад оновчтой шийдэл болсон юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *