
ХҮҮХДИЙН ИНЭЭДЭЭР ЦАЛГИСАН ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМЧИД
“Тавантолгой төмөр зам” ХХК нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийт ажилтан албан хаагчдынхаа хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлж, 1000 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.
Парис хотноо 1949 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнууд энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн ба Монгол Улсад 1952 оноос 6 дугаар сарын нэгний өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй.
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр сүүлийн 2 жилийн хугацаанд завсарлаад байсан уламжлалыг сэргээж, бяцхан үрсээ баярлуулж, тэдний инээдээр цалгисан өдрийг өнгөрүүллээ.
Сэтгэгдэлүүд