ОХУ-ЫН “ОБЪЕДИНЕННАЯ ВАГОННАЯ КОМПАНИ”-ИЙН 18-9810, 18-9855 ЗАГВАРЫН ТЭРГЭНЦЭРТЭЙ АЧААНЫ ВАГОНУУДЫГ ЗАСВАРЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ АЛБАН ЁСООР АВЛАА

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн цогцолбор төслийн хүрээнд ОХУ-ын Научно-производственная корпорацийн “Объединенная Вагонная Компани” /НПК "ОВК"/-д үйлдвэрлэсэн 809 ачааны вагоныг хүлээн авч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Научно-производственная корпорацийн “Объединенная вагонная компани”-ийн 18-9810, 18-9855 загварын тэргэнцэртэй ачааны вагонуудыг Монгол Улсад албан ёсоор засварлах эрхийн гэрчилгээг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо. Ингэснээр Монгол инженерүүд орчин үеийн инновац, технологи шингэсэн тус үйлдвэрийн 18-9810, 18-9855 загварын тэргэнцэртэй ачааны вагонуудад салгалттай урсгал засвар хийх 3-р зэргийн эрхтэй болж байгаа юм.

НПК "ОВК" нь инженерчлэл, засвар үйлчилгээгээрээ болон 1520мм царигийн төмөр замын вагон үйлдвэрлэлээрээ ОХУ-даа тэргүүлэгч компани бөгөөд жилдээ 22000 гаруй вагон үйлдвэрлэх хүчин чадалтай компани юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *