ЗЭРЛЭГ АМЬТДАД ЭЭЛТЭЙ ШУГАМАН ДЭД БҮТЦИЙГ ТАНИУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТАЛУУД ХУРАЛДЛАА
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зэрлэг амьтдад ээлтэй шугаман дэд бүтцийг таниулах, хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын төсөл хэрэгжүүлэгч талуудын хурал зохион байгууллаа.
Тус хуралд ЗТХЯ, БОАЖЯ, МУИС, WCS болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөөлөл оролцлоо. Хурлаар 2024 оны 05 дугаар сарын 22-ний өдөр батлагдсан MNS 7042:2024 “Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа, ерөнхий шаардлага” үндэсний стандартын талаар хэлэлцэн, хэрхэн мөрдөж ажиллах талаар харилцан туршлага солилцсон юм.
Манай компани Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) -гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дагуух мал амьтны болон гүүр, нүхэн гарцуудад суурилуулсан автомат камерын тандалт судалгааны үр дүнг энэхүү хуралд танилцууллаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дагуух мал амьтны гарц болон гүүр, нүхэн гарцуудад байршуулсан автомат камерын судалгаа нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто зам, төмөр замын хориг хашаа барих шаардлага, ач холбогдлыг олон нийтэд сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэж байна
Сэтгэгдэлүүд