МЭНДЧИЛГЭЭ

Монгол түмний Төрт ёсны их баяр цэнгэл Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Манай хамт олон өөрийн эзэмшлийн суурь бүтцээр 2 сая.тонн ачаа тээвэрлэж, жилд 20 сая тонн нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай бүрэн автомат “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”, “Шилжүүлэн ачих терминал”, “Хөдлөх бүрэлдэхүүн засварын төв”-ийг ашиглалтад оруулан, Америкийн Нэгдсэн Улсын “Progress Rail” компанийн гол замын SD70Ace/LW серийн 6 зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүлсэн амжилттайгаар Төр улс, түүх шаштирийн баялаг өв уламжлалтай Монгол түмнийхээ үндэсний их баяр наадамтай золгож буйдаа баяртай байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай хэлэлцээр” амжилттай хийгдсэнээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэж 70 гаруй жилийн дараа манай улс урд хөрштэй төмөр замаар холбогдох 2 дахь гарц нээгдэх суурь тавигдаад байгаа билээ.

Та бүхэндээ Төрт ёсны уламжлалт их баяр наадмын мэндийг дахин дэвшүүлж, Эртэй бяртай бөхчүүд нь хүчтэй, Эрэмгий хангал морьд нь хурдтай, Эрхий мэргэн харваачид нь цэцтэй сайхан наадахын ерөөлийг өргөе.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *