“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 2024 ОНД ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦЭЭР 2 САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн суурь бүтцээр 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 2 сая.тонн ачаа тээвэрлэлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тээвэрлэсэн ачааг чиглэлээр нь ангилж үзвэл Тавантолгой–Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 0.9 сая тонн, Тавантолгой–Цогтцэций-Тавантолгой чиглэлд 1.1 сая тонн ачааг тус тус тээвэрлэлээ. Нийт ачааг төрлөөр ангилж үзвэл экспортын нүүрс 1,449.04 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 363.70 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 74.69 мянган тонн, аммонийн нитрат 1.01 мянган тонн, бусад төрлийн ачаа 114.95 мянган тонныг тээвэрлээд байна.
Сэтгэгдэлүүд