ВАГОН ДЕПОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЧААНЫ ВАГОН ЭЗЭМШИГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЛАА

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Вагон засварын депогийн үйл ажиллагааг ачааны вагон эзэмшигч байгууллагуудад танилцуулан, талуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой уулзалтыг компанийн төв оффист зохион байгуулж, нийт 9 аж ахуйн нэгж байгууллага оролцлоо.

Оролцогч талуудад вагон засварын депогийн үндсэн үйл ажиллагаа, хүчин чадал, засварын шат дараалал, засварлах хугацаа, ашиглаж буй багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал зэргийг танилцууллаа.

Ачааны вагон эзэмшигч байгууллагуудын төлөөлөл өөрийн эзэмшигч вагоны одоогийн нөхцөл байдлыг танилцуулан сонирхсон асуултууддаа хариулт авч цаашид хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.

Дашрамд дуулгахад манай компанийн Вагон засварын депо нь хоногт 3 вагон засварлах хүчин чадалтай, 3852м2 ашигтай талбайг хамарсан 285 технологийн тоног төхөөрөмжтэй, хайрцган холхивчтой ачааны вагоныг засварлах зориулалттай юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *