ТӨМӨР ЗАМЧДЫН МЭРГЭЖЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Энэ онд "Тавантолгой төмөр зам" ХХК нь:
Шилжүүлэн ачих терминалын 1-р үе шатыг ашиглалтад орууллаа.
Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх зориулалттай 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай нэг цэгийн үйлчилгээ бүхий “Шилжүүлэн ачих терминал”-ийн 1-р шат ашиглалтад орлоо.
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг ашиглалтад орууллаа.
Жилд 20 сая тонн нүүрсийг дамжуулан ачих хүчин чадалтай, галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, бүрэн автомат ажиллагаатай “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг ашиглалтад орууллаа.
АНУ-ын SD70Ace/LW загварын зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүллээ
Дэлхийд зүтгүүрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн SD70ACe/LW загварын 6 зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүллээ.
Зүтгүүрийн депог ашиглалтад орууллаа.
АНУ-ын зүтгүүрт зориулан тусгай зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгуулсан 34 тоног төхөөрөмж, 112 гар болон цахилгаан багажаар тоноглогдсон, нэг зэрэг 6 зүтгүүрт арчилгаа, засвар хийх хүчин чадалтай “Зүтгүүрийн депо”-г Тавантолгой өртөөнд ашиглалтад орууллаа.
Вагон засварын депог ашиглалтад орууллаа.
Жилд 1300-1500 орчим вагонд их болон дунд засвар хийх хүчин чадалтай технологийн хамгийн сүүлийн үеийн автомат болон хагас автомат тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон “Вагон засварын депо”-г Тавантолгой өртөөнд ашиглалтад орууллаа.
МОНГОЛ ОРНЫ ТӨМӨР ЗАМЫН САЛБАР УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИЖ, УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ТЭТГЭХ ГАН ЗАМ МӨНХӨД ЗУРАЙЖ БАЙХ БОЛТУГАЙ.
ТӨМӨР ЗАМЧДЫН МЭРГЭЖЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Сэтгэгдэлүүд