МАНАЙ КОМПАНИ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ ТЭЭВРИЙН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ТОГТМОЛ ХИЙЖ АЖИЛЛАА
Энэ онд “Тавантолгой төмөр зам” ХХК нь
Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой, Тавантолгой-Цогтцэций-Тавантолгой чиглэлийн төмөр замаар энэ онд 2.2 сая.тонн ачаа тээвэрлэлээ.
Суурь бүтцийн аюулгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллаа.
Замчид бид Монгол Улсын хэмжээнд анх удаа 1 дүгээр зэрэглэлийн төмөр замыг барьж байгуулсан ба уулзваргүй зам дээр ажилчдыг мэргэшүүлэн, арчилгаа, үйлчилгээг цаг тухай бүр чанартай гүйцэтгэсэнээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, осол, гологдолгүй ажиллаж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаа.
Бид өдөр тутамдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж компанийн үнэт баялаг болох ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалан аюулгүй ажиллагааны дүрэм журам, сахилга батыг баримтлан осол, болзошгүй эрсдэлээс хамт олноо урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Тээврийн дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллаа.
Бид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр тээврийн дотоод хяналт шалгалтыг бүрдүүлэн, сургалт дадлагажуулалтыг тогтмол зохион байгуулж учирч болзошгүй сүйрэл, осол, гологдлоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Дохиолол холбоо, эрчим хүчний хэвийн ажиллагааг хангаж ажиллаа.
Бид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын микропроцессорт суурилсан Дохиолол төвлөрүүлэлт хориглолын иж бүрэн систем, диспетчерийн төвлөрүүлэлт, галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийн программ, тоон технологийн холбоо, дамжуулах систем, тетра тоон радио холбоо, SCADA, CCTV ба 35кВ, 10кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станцуудын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангаж урьдчилсан үзлэг шалгалт болон засвар үйлчилгээг тогтмол хийж ажиллаж байна.
МОНГОЛ ОРНЫ ТӨМӨР ЗАМЫН САЛБАР УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИЖ, УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ТЭТГЭХ ГАН ЗАМ МӨНХӨД ЗУРАЙЖ БАЙХ БОЛТУГАЙ.
ТӨМӨР ЗАМЧДЫН МЭРГЭЖЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Сэтгэгдэлүүд