“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН 6 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

          Монгол улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний түүхт 86 жил, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 6 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Баярын хуралд Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, “Тавантолгой төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Ц.Одхүү, ТЗДТБЗГ-ын хэлтсийн дарга ТУЗ-ийн гишүүн, ТЗДТБЗГ-ын Тээврийн хэлтсийн дарга Д.Мөнхбат болон компанийн удирдлагууд, нийт инженер техникийн ажилчид, албан хаагчид оролцлоо.

          Компанийн ТУЗ-ийн дарга Ц.Одхүү баяр хүргэж, үг хэлэхдээ, Та бүхнийхээ хичээл зүтгэлээр маш их бахархаж байна. Энэ эрчээрээ ажлаа сайн хийгээд илүү амжилт гаргаад томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээд байвал гэрэлт ирээдүй та бүхний өмнө харагдаж байна. “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулагдаад 6 жил болж байна. Та бүхэн маань энэ эрчээрээ ажиллаад Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгаж, тээвэрлэлтийн тоо хэмжээгээ нэмэгдүүлж жилд 30 сая тонн ачаа тээвэрлэхийг хүсье. Та бүхнийг амжилтаа ахиулж улам өргөжөөсэй гэж хүсэж байна. Та бүхэндээ төмөр замчдын баярын мэнд хүргэе.”

          Компанийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр нийт төмөр замчдадаа баяр хүргэж, үг хэлэхдээ, “Манай компанийн хамт олон 6 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар угтаж байна. Өнгөрсөн хугацаанд манай төмөр замчид төлөвлөгөөт зорилтоо биелүүлж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр голлон анхаарч ажилласан. Энэ оны хагас жилийн байдлаар бид 2.2 сая тонн ачааг тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”, “Шилжүүлэн ачих терминал “Зүтгүүрийн депо”, “Вагон засварын депо”-г ашиглалтад оруулан, Америкийн Нэгдсэн Улсын “Progress Rail" компанийн гол замын SD70 серийн 10 зүтгүүрийг хүлээн авч 6 зүтгүүрийг тээвэрлэлтэд нэвтрүүлээд байна. Мөн компанийн эхний хагас жилийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 16 дахин давж биеллээ. Энэ бол бидний ажлын бодит үр дүнгийн маш том үзүүлэлт юм. Цаашид бид тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөлийг илүү бүрдүүлж, амжилтаа бататгаж, илүү их хичээж ажиллах болно” гэсэн юм.

          Монгол улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний түүхт 86 жил, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 6 жилийн ойг тохиолдуулан хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, төмөр замын салбарт хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж яваа дараах албан хаагчдыг салбарын шагналаар шагналаа. Үүнд:

          Зам Тээврийн Яамны “ХҮНДЭТ ТӨМӨР ЗАМЧИН” хүндэт тэмдгээр:

- СБГ, Дохиолол холбоо, эрчин хүчний хэлтсийн дарга Д.Батнасан

- СБГ, Газрын дарга Б.Болор-Эрдэнэ

- ТУГ, Ачаа, тээвэр ложистикийн хэлтсийн Чингэлэг ачигчийн оператор В.Лувсанцэрэн

- ТУГ, Зүтгүүрийн аж ахуйн хэлтсийн машинч Д.Батболд

- СТГ, Төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Мөнхчимэг

- ТУГ, Зүтгүүрийн аж ахуйн хэлтсийн машинч Б.Баярсайхан

- ТУГ, Ачаа, тээвэр ложистикийн хэлтсийн Ахлах тооцооны оператор Б.Байгалмаа

- ТУГ, Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэс Ахлах инженер Б.Мөнгөн-Эрдэнэ

           Зам тээврийн яамны “ХҮНДЭТ ЖУУХ” бичгээр

- ТУГ, Ачаа, тээвэр ложистикийн хэлтсийн Ачаа вагон хүлээлцэгч М.Тогтохбаяр

- ТУГ, Ачаа, тээвэр ложистикийн хэлтсийн Чингэлэг ачигчийн оператор Г.Ганзориг

- ТУГ, Ачаа, тээвэр ложистикийн хэлтсийн Ачаа вагон хүлээлцэгч Б.Ариунбат

- СБГ, Зам барилгын хэлтсийн зам хэмжигт вагоны инженер Д.Баяржаргал

- ТУГ, Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсийн Галт тэрэгний ахлах хөдөлгөөний диспетчер Б.Ганхүү

- СБГ, Зам барилгын хэлтсийн Ахлах замчин Д.Эрдэнэжаргал

“САНХҮҮ, БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол, тэмдэгээр

- ЗУГ, ХНСХ-ийн дарга Д.Ариунтуул

          Монголын Залуучуудын Холбооны “ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ ИНЖЕНЕР” хүндэт тэмдгээр

- СБГ, Зам барилгын хэлтсийн Диспетчер А.Оюунтуяа

- СБГ, Зам барилгын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Н.Сод-Эрдэнэ

- СБГ, Зам барилгын хэлтсийн Оператор Н.Сод-Эрдэнэ

- СБГ, Зам барилгын хэлтсийн Төлөвлөлтийн инженер Г.Баасанжаргал

- СБГ, Зам барилгын хэлтсийн Төлөвлөлтийн инженер О.Даваахүү

- СБГ, Зам барилгын хэлтсийн Зам оношилгооны ахлах инженер С.Солонготуяа

- СБГ, Зам барилгын хэлтсийн Шугамын инженер Б.Төгөлдөр

- СБГ, Зам барилгын хэлтсийн Хэмнэлтийн инженер Ц.Цэрэнбадам

- СБГ, Зам барилгын хэлтсийн Дэд станцын диспетчер Б.Басхүү

- СБГ, Зам барилгын хэлтсийн Дэд станцын диспетчер Б.Бэхбат

           Боловсролын Яамны “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" хүндэт тэмдгээр

- ЗУГ, Хүний нөөц, сургалтын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ш.Сайнзаяа

Нийт шагнуулсан ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *