МЭНДЧИЛГЭЭ
“Тавантолгой төмөр зам” ХХК үүсэн байгуулагдсаны 6 жилийн ой энэ өдөр тохиож байна.
Эдийн засгийн хөгжлийн түүчээ болсон төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарт хамтран зүтгэж байгаа “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үе үеийн инженер техникийн ажилчид, үе үеийн албан хаагч Та бүхэнд 6 жилийн ойн мэндийг хүргэе.
Манай компани нь төмөр замын салбарын отгон компани хэдий ч өнгөрсөн хугацаанд:
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл,
- Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян холболтын төмөр зам
- Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв,
- Гашуунсухайт Шилжүүлэн ачих терминал,
- Хөдлөх бүрэлдэхүүний засварын төв зэрэг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүллээ.
Түүнчлэн удирдлагаас хэрэгжүүлсэн менежментийн үр дүнд 2024 оны эхний хагас жилд:
- Үйл ажиллагааны орлого 247.7 хувиар өссөн;
- Суурь бүтцээр 1608 галт тэрэг аялсан;
- 2,213,712 тонн ачаа тээвэрлэсэн;
- "Progress rail A Caterpillar” компанийн SD70АСе/LW серийн 10 зүтгүүрийг хүлээн авч, тээвэрлэлтэд нэвтрүүлсэн;
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн ТЭЗҮ, иж бүрэн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн;
-Тавантолгой–Гашуунсухайт, Гашуунсухайт–Тавантолгой чиглэлд зорчигч тээврийн галт тэрэгний туршилтын тээврийг эхлүүлсэн бахархам амжилттайгаар 6 жилийн ойгоо угтаж байна.
Компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд гүйцэтгэлд суурилсан урамшууллын системийг амжилттай нэвтрүүлэн сар бүр үр дүнгийн урамшуулал 15 хувь, улирал бүр гүйцэтгэлийн урамшуулал 30 хувийг тооцон олгож байна. Мөн нийт ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн.
Төмөр замын салбарт хамтран зүтгэж, түүхийг хамтдаа бүтээж буй та бүхэндээ 6 жилийн ойн мэндийг хүргэж, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тавантолгой төмөр замчдын яруу алдар мөнхөд мандан бадраг!
Сэтгэгдэлүүд