“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 8 ДУГААР САРД 398,9 МЯНГАН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

“Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын суурь бүтцээр 2024 оны 08 дугаар сарын 31-ны байдлаар 398,944 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 174,7 мянган тонн, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 224,2 мянган тонн ачааг тус тус тээвэрлэлээ. 

2024 оны 08 дугаар сард тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл чингэлэгтэй экспортын нүүрс 297,781.4 тонн, сайжруулсан түлшний түүхий эд 68,296.61 тонн, нефтийн бүтээгдэхүүн 7,832.85 тонн, бусад төрлийн ачаа 24,306.53 тонн байна. 

Бид 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд 2024.08.31-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр нийт 2,632,346 тонн ачааг тээвэрлээд байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *