"ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ" ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "SD70Ace/LW” ЗАГВАРЫН 6 ЗҮТГҮҮР МОНГОЛ УЛСАД ОРЖ ИРЛЭЭ
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн тавдугаар багцын хүрээнд нийлүүлэгдэх АНУ-ын “Progress rail” компанийн гол замын “SD70Ace/LW” загварын сүүлийн ээлжийн 6 зүтгүүрийг хүлээн авлаа.
Ийнхүү "Тавантолгой төмөр зам" ХХК нь орчин үеийн инновац, технологийн шийдлийг бүрэн шингээсэн 4500 морины буюу 3355 кВт-ийн хүчин чадалтай АНУ-ын шинэ цагийн 16 зүтгүүрээр хөдлөх бүрэлдэхүүний паркийн хүчин чадлаа бэхжүүллээ. Эдгээр зүтгүүрүүдийг тээвэрлэлтийн үйл ажиллагаанд бүрэн ашигласнаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төмөр замын тээвэрлэлтийн тоон үзүүлэлтэд томоохон өөрчлөлт гарах юм.
“Progress rail” компанийн “SD70Ace/LW” загварын зүтгүүрүүд нь Монгол орны говь хээрийн байгаль, цаг уурын нөхцөл байдалд бүрэн зохицон ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдаж байгаа бүрэн автомажсан илчит тэрэг юм.
Сэтгэгдэлүүд