“НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, ОЛОН УЛСЫН СТАНДАРТ” СЭДВЭЭР АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     “Тавантолгой төмөр зам” ХХК нь үйл ажиллагаагаа дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор Олон улсын 5 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Захиргаа, Удирдлагын газрын дарга Н.Анун, Комплайнс хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ням-Осор нарыг урьж Олон улсын стандартуудын хэрэгжилт, сайжруулалт, баталгаажуулах талаар санал солилцох ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.

      Тус уулзалтаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс компанийн үйл ажиллагаандаа Олон улсын ISO стандартуудыг хэрхэн нэвтрүүлсэн болон дахин сайжруулалт хийсэн талаараа танилцуулан тус сайжруулалтыг хийснээр байгууллагад гарсан өөрчлөлтүүдийн талаар бидэнтэй хуваалцлаа. Уулзалтын төгсгөлд хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд манай компанийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж буй Олон улсын ISO стандартуудын сайжруулалтад зөвлөгөө, мэдээлэл өгч дэмжин ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *