“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН АЖИЛЧИД "MONGOLIAN LABOR MARKET SUMMIT" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
“Mongolian labor market summit: Good workplace award-2024” арга хэмжээ энэ жил “Хүний нөөцийн хомсдол ба Эдийн засгийн ирээдүй” сэдвийн дор 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж байна.
Ажилтнууд бол байгууллагын хамгийн том үнэт баялаг. “Тавантолгой төмөр зам” ХХК нь 800 гаруй ажилтантай хүний нөөцийн хувьд томоохонд тооцогдох компаниудын нэг юм.
Хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, хүний нөөцийн хомсдлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, харилцан санал солилцох зорилготой тус чуулга уулзалтад манай компанийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Сэтгэгдэлүүд