“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 12 МЯНГАН СУХАЙ МОД ТАРИАЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн 3 дахь жилдээ үргэлжилж байна.
“Тавантолгой төмөр зам” ХХК 2030 он гэхэд Өмнөговь аймагт 7 сая мод тарьж, арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаас 2024 онд нийт 12 мянган мод тарихаар төлөвлөсөн.
Энэ намрын бүх нийтийн мод тариалалтын ажлын хүрээнд манай компани төмөр замын “Тавантолгой” өртөө орчимд говийн унаган ургамал сухай мод 7000 ширхгийг тариаллаа. Мөн хавар тарьсан 5000 гаруй модондоо нөхөн сэргээлтийн ажил болон цэнэг усалгааг хийлээ. Ийнхүү манай компани 2024 оны мод тариалалтын төлөвлөгөөгөө амжилттай биелүүллээ.
Сэтгэгдэлүүд