ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН ШИНЭ ҮЕИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН ӨВЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ БҮРЭН ХАНГАГДСАН
“Тавантолгой төмөр зам” ХХК жил бүрийн хавар болон намартаа компанийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит техникийн аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийдэг уламжлалтай. Энэ жилийн намрын ээлжит үзлэг шалгалт “Гашуунсухайт” өртөөнөөс эхэлж Шилжүүлэн ачих терминал, Шинэ-Ус, Оюут, Урт гол, Хангай, Хайрхан зөрлөгүүдээр үргэлжилж байна.
Шалгалтаар “Гашуунсухайт” өртөөний удирдлагын байраар орж хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсийн үйл ажиллагаа болон дохиолол холбооны хэвийн байдлыг шалган, ХЭМАБ-ын хэлтэс, зам барилгын хэлтэс, аж ахуй кемпийн хэлтэс, харуул хамгаалалтын албаны ажилтай танилцан холбогдох газар, нэгжийн удирдлагуудаас мэдээлэл авлаа. Үүний дараагаар өртөөний уурын зуух, ажилчдын кемп, “Шилжүүлэн ачих терминал”-ын (ШАТ) ажилтай танилцан ажил гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлын талаар ажилчид болон хэлтэс албадын удирдлагуудын саналыг сонслоо. Өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан “Гашуунсухайт” өртөөний хамт олонд шалгалтын комиссын зүгээс “Хангалттай” үнэлгээ өглөө.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Шилжүүлэн ачих терминал (ШАТ) нь 2024 оны эхний есөн сарын байдлаар төмөр замынхаа хэсгээр 1.2 сая.тонн ачаа, автотерминал хэсгээрээ 1.1 сая.тонн ачааг тус тус боловсруулан Ганцмод боомт руу экспортолж гаргаад байна. Намрын үзлэг шалгалтаар ШАТ-ын үндсэн төв оффис, нэг цэгийн үйлчилгээний байр, калмарын засварын төв, автопүүний барилгууд, уурын зуух, харуул хамгаалалтын 3 цэгийн барилга, мөн төмөр замын болон автозамын терминал, талбай хооронд зорчих маршрут, үүнд тавигдаж байгаа хяналт шалгалтын камер, программ хангаж, техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгалаа. Тус терминалын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, аливаа гарсан зөрчил, дутагдалгүй ажиллаж байгаа тул шалгалтын комиссын зүгээс “Хангалттай” үнэлгээ өглөө.
Дараа нь зөрлөгүүдиийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж өвлийн тээвэрлэлтийн бэлтгэл ажил, техникийн бичиг баримт болон хатуу тооцоот багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, зөрлөгийн байрны гадна тохижилт, камержуулалт, холбоо дохиолол, халаалт, дулаалгын байдлыг шалгаж зөрлөг тус бүрт дүнгийн хурал хийлээ.
Хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулан, зөрлөгийн гадна орчноо өөрсдийн санал, санаачилга дотоод нөөц боломжийн хүрээнд тохижуулан, ногоон байгууламжаа нэмэгдүүлж гаднаа сүүдрэвч, хүлэмж зэргийг байгуулан ажиллаж буй Шинэ-Ус, Оюут, Урт гол, Хангай, Хайрхан зөрлөгүүдйн хамт олонд Гүйцэтгэх захирал Н.Будбаяр онцгойлон талархал илэрхийлж “Хангалттай” үнэлгээ өглөө.
Намрын ээлжит үзлэг, шалгалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Сэтгэгдэлүүд