КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМЖУУЛАХААР ЗОРИН АЖИЛЛАЖ БАЙНА

   Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай албан даалгавар гарган, 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн дэд бүтцийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, байгууллагын үйл ажиллагааг нээлттэй, ил тод, түргэн шуурхай болгох, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлын даалгавар, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

   Ажлын хэсэг “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах, компанийн албан ёсны цахим хуудсыг /www.ttz.mn/ шинэчлэн сайжруулах, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэр зохион байгуулалт, статистик, ХАБЭА зэрэг мэдээллийг ил тод, нээлттэй болгох зорилгоор холбогдох мэргэжилтнүүдийг сургалтад хамрууллаа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *