ОХУ
Манай компани 2019 оноос эхлэн ОХУ-ын төмөр замын байгууллагуудтай харилцаа тогтоон ажиллаж байна. Тухайлбал, Санкт-Петербург хотын “Топоматик” ХХК-тай хамтран ажиллаж эхэлснээр манай компанийн инженер, техникийн ажилтнууд төмөр замын трасс, далан байгуулах, геологи, геодезийн дүн шинжилгээ хийх чиглэлээр сургалтад хамрагдсан. Мөн Москва хотын Тихвиний вагоны үйлдвэр, “ТВЕМА” ХХК, “ЭНЕРГОС” групп компаниудын үйлдвэрлэсэн вагон зүтгүүр, сэлбэг хэрэгсэл, тээвэрлэлт, ашиглалт, техникийн нөхцөлтэй танилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
2023 он гарснаар манай компанийн 10 гаруй инженер техникийн ажилтан Москва хотын ”ТВЕМА АО” компанийн орчин үеийн зам оношилгооны техник хэрэгсэл, ашиглалтын онцлог, засварын талаарх сургалтад хамрагдаж, мэргэжлийн сертификат авсан.
Сэтгэгдэлүүд