ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН 110 ЖИЛ, ГАНЗАМ СОНИНЫ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 110 жил, Ганзам сонины 65 жилийн ойг өнөөдөр /2023.03.06/ хамтатган тэмдэглэж, сэтгүүл зүйн салбарынхан УБТЗ ХНН-ийн Ганзам палас төвд баярын хурлаа хийн, ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Үйл ажиллагааны нээлтэд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын Үндэсний сэтгүүл зүйн 110 жилийн ойд зориулсан илгээлтийг МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга н.Батмагнай нар уншиж танилцууллаа.
Төмөр замчдын сонин гаргах тухай эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэр гарч, анх 1958 онд “Найрамдлын зам” нэртэйгээр хэвлэгдсэнээс хойш эдүгээ 65 дахь жилтэйгээ золгож буй Монголын төмөр замчид, тээвэрчдийн төв хэвлэл Ганзам сонины хамт олондоо Үндэсний сэтгүүл зүйн 110 жил, Ганзам сонины 65 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Сэтгэгдэлүүд