ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР Ж.ЭНХТУНГАЛАГ: БАГААР АЖИЛЛАЖ ЧАДВАЛ ЯМАР Ч АЖИЛ БҮТЭЭМЖТЭЙ БАЙДАГ

     Төмөр замын мэргэжил эзэмшсэн нийт төмөр замчин эмэгтэйчүүддээ болон Монголынхоо бүх сайхан ээжүүд, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе.

    Төмөр замын Дохиолол төвлөрүүлэлт хориглол болон холбооны систем гэдэг хүнээр бол тархи, судас, зүрхний цохилт, төв мэдрэлийн систем нь гэдэг зүйрлэл байдаг. Төмөр замын ДТХ, холбооны систем нь байнга хөгжиж, шинэчлэгдэж байдаг болохоор энэ мэргэжлийг эзэмшсэн инженерүүд бид ч алхам тутамдаа суралцах, өсөн дэвжих шаардлага хэрэгцээ байнга тулгардаг.

    Эмэгтэй хүн энэ мэргэжлийг эзэмшсэний онцлог нь зарим тал дээр эрэгтэйчүүдийн харж чадаагүй нарийн зүйлийг олж харж чаддагт оршдог гэж би боддог. Гэхдээ хамгийн чухал нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй багийн ажиллагаа шаарддаг, багаар ажиллаж чадвал ямар ч ажил бүтээмжтэй байдаг.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *