ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл, “Богдхан” төмөр замын төслийн маш нууц, нууц зэрэглэлтэй гэрээнүүдийг ил болгосонтой холбогдуулан компанийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгон ажиллах үүрэг даалгаврыг өгсөн.
Үүний хүрээнд компанийн зүгээс үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах чиглэлээр гүйцэтгэх захирлын тушаал гаргаж, төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.
Түүнчлэн худалдан авах ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулахаар албан хаагчдыг худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтад хамрууллаа.
Сэтгэгдэлүүд