ЗАМЫН АХЛАХ ИНЖЕНЕР Р.СҮХБААТАР: ТӨМӨР ЗАМЧИД БИД ОРОН ЗАЙГ ММ-ЭЭР, ЦАГ ХУГАЦААГ СЕКУНДЭЭР ХЭМЖИЖ АЖИЛЛАДАГ

      Би 1983 онд Төмөр замын техникумыг зам, барилгын техникч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа “УБТЗ” ХНН-ийн Замын 3-р ангид бригадын даргаар эхлүүлснээс хойш Төмөр зам хэмээх энэ сайхан хамт олны нэг гишүүн болж, тасралтгүй 40 жил ажиллаж байна. Анх ажил удирдаж байхад засаж арчилсан зам дээгүүр минь галт тэрэгний цуваа өнгөрөх үед айж түгшиж байснаа нуугаад яахав. Яг л зүрхэн дээгүүр минь хос дугуй өнхөрч байгаа юм шиг мэдрэмж төрсөн.

     Төмөр зам нь гаднаас харахад их энгийн хийцтэй боловч инженерийн нарийвчилсан тооцоон дээр хийгдсэн, бат бэхийн өндөр шаардлага тавигддаг хээрийн байгууламж юм. Галт тэрэг хичнээн их хурдтай явна тэр хэмжээгээр тавигдах шаардлага нь өндөр байдаг. Галт тэргэнд автомашинтай адилхан руль гэж байхгүй. Рулийн үүргийг зам төмөр, хос дугуй хоёр гүйцэтгэнэ. Төмөр замчид бид орон зайг мм-ээр, цаг хугацааг секундээр хэмжиж ажилладаг.

    Салбарынхаа нийт төмөр замчдадаа Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн хөгжсөний 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэндийг хүргэе. “Монгол цэргийн өдөр” нь эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг, Монгол хүн бүрийн бахархлын өдөр юм. Эх орны хүү, охин нь болж төрсөн хувь заяа ихт, хөх толбот Монголын минь үрс үеийн үед эрүүл энх өсөн торниж, эх орныхоо хөгжил дэвшилд их хувь нэмэр оруулсан бүтээн байгуулагчид байхыг хүсье.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *