ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
“Тавантолгой төмөр зам” ХХК нь үргүй зардлыг бууруулж, цаасны хэрэглээг багасгах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, тоон гарын үсэгт шилжих, ашиглах ажлыг 03 дугаар сарын 15-аас эхлүүллээ. Үүний хүрээнд тус компанийн захиалгаар байгууллагын дотоод удирдлагын Able цогц системийн сургалтыг “Эйбл Софт” ХХК-иас зохион байгууллав.
Дэлхий даяар, минут тутамд 190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд нэг тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог. Энэ нь Улаанбаатарчуудын ердөө нэг өдрийн хэрэглээнд зориулагдаж хог хаягдал болдог гэсэн судалгаа бий.
Эх дэлхийгээ хайрлаж, цаасны хэрэглээг багасгая!
Сэтгэгдэлүүд