“ТАВАНТОЛГОЙ” ӨРТӨӨНИЙ ДАРГА Б.БАТБАЯР: ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР НЬ ТАСРАЛТГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ЯВАГДДАГААРАА ОНЦЛОГ
Төмөр замын тээврийн дээд сургуулийг 2007 онд Ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Сайншанд хэсэглэлийн Алтганы-гол зөрлөгөөс эхэлсэн. Шуурхай ажил хариуцсан орлогч дарга, галт тэрэгний диспетчер, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагчаар ажиллаж, өдгөө шинэ стандарт, инновац шингээсэн зууны шилдэг бүтээн байгуулалт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын шинэ өртөөг хариуцан ажиллаж байгаадаа баяртай байна.
Манай хамт олон галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг автоматаар зурах ГИД программ, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг 5Т системээр хянах, галт тэрэгний хөдөлгөөнийг диспетчерийн төвлөрүүлэлтээр удирдах зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажлыг хийж байна.
Өдрөөс өдөрт улам туршлагажин, чадваржиж байгаа мэргэжил нэгт нөхөд та бүхэн компанийн төдийгүй Монгол Улсын түүхийг бүтээж буй хөгжлийн түлхүүр нь юм шүү. Шинэ залуу ажилтнууд өөрийн хүсэл мөрөөдөлтэй байж, аливаа ажлыг мэдэхгүй байсан ч мэдэхийн төлөө суралцдаг байх нь чухал гэж боддог.
Галбын говийн гэрэлт ирээдүйг түүчээлэн ажилладаг
Ган замчин залуустаа Монгол цэргийн баярын мэндийг хүргэе.
ГАН ЖИРЭЭ НЬ ДАРДАН БАЙГ.
Сэтгэгдэлүүд