“ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ”

   Энэ жил “Дэлхийн усны өдөр”-ийг ус болон ариун цэврийн байгууламжийн асуудал, хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай аливаа “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  

   Манай компанийн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутагт байрлаж буй өртөө, зөрлөгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанаас гарах хаягдал бохир усыг цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа. Энэ дагуу модон жорлонгуудыг бүрэн халах, халдваргүйжүүлэх, өртөө, зөрлөгүүдийн бохирыг шинээр байгуулагдсан цэвэрлэх байгууламжид тогтмол нийлүүлэх, хэвийн горимд ажиллуулах туршилтын ажлууд явагдаж, цаашид саарал усыг MNS4943:2015 стандартын шаардлагад нийцүүлэн ногоон байгууламжийн усалгаа, мод усалгаанд ашиглах боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. 

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *