ДЭЛХИЙН АНХНЫ “АЧААНЫ ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ” ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ

  БНХАУ-ын Таньшань дахь хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрийн гурван жилийн эрчимтэй ажлын үр дүнд дэлхийн анхны “ачааны хурдны галт тэрэг” угсралтын шугамаас гарч, тээвэрлэлт гүйцэтгэхэд бэлэн болжээ. Энэхүү галт тэргийг төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн CRRC Tangshan компаниар ахлуулсан судалгааны баг бүтээсэн байна. Уг галт тэрэг нь өндөр хурдны зорчигч тээврийн галт тэрэгтэй харьцуулахад харагдах байдлаараа эрс ялгаатай бөгөөд хэсэг тус бүр нь 2,9 метрийн өргөнтэй хоёр хажуугийн хаалгатай, эдгээр нь ачаа ачиж, буулгахад хялбар аж

  Түүнчлэн харагдах байдлаас гадна хүрээлэн буй орчинд дасан зохицох чадвар болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлснээрээ онцлогтой гэнэ. Тухайлбал, орчны температурт –25°C-аас +40°C хүртэл 350 км/цаг хурдлах боломжтой, 4 моторт, 4 чиргүүлтэй 8 тэрэгний хэсгээс бүрддэг бөгөөд 110 тн-оос багагүй даацтай, 800 м3-ээс багагүй багтаамжтай. Мөн галт тэрэгний орон зайн ашиглалтын харьцаа нь 85% аж. 

  Цахилгаан галт тэрэг нь агаарын болон авто тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад хүрээлэн буй орчны нөлөөлөлд бага өртөж, дунд болон холын зайд /600-1500 км/ хурдны тээврийн хэрэгцээг хангаж чаддаг бол эдгээр галт тэрэг 1500 км газрыг 5 орчим цагийн хугацаанд туулах юм байна.

Эх сурвалж: https://en.osjd.org/en/8821/page/106072?id=258597
Орчуулсан: О.Одбаяр

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *