СУУРЬ БҮТЭЦ ХООРОНД ДАМЖИН ӨНГӨРӨХ АЧААНЫ ХЭМЖЭЭГ ТОХИРОЛЦОНО

   Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвөөс “Суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилготой аж.

   Зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яам, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” болон Монгол Улсад төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, суурь бүтэц эзэмшигч “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *