ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТАД 30 ОРЧИМ АЖИЛТАН ХАМРАГДАВ

   “Тавантолгой төмөр зам” ХХК шинээр ажилд орж буй ажилтнуудад зориулж чиглүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалтад 2023 оны I улиралд шинээр ажилд орсон 30 орчим ажилтан хамрагдлаа.

   Чиглүүлэх сургалтын чанар, агуулгыг сайжруулах зорилгоор компаниас “Дасан зохицох хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, цахим хэрэглэгдэхүүн, материалыг компанийн танилцуулга, хүний нөөцийн үйл ажиллагаа, ХЭМАБ-ын дүрэм, зааварчилгаа, сургалтын журам, албан хэрэг хөтлөлт, нууцын тухай, цаг ашиглалт зэрэг сэдвийн хүрээнд багцлан, сургалтдаа ашиглаж байна.

     Шинэ ажилтнуудад дээрх ерөнхий мэдээллийг өгөхөөс гадна компанийн нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд төслийн талбай, өртөө, зөрлөгүүдэд чиглүүлэх сургалтыг явуулдаг.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *