“ТВЕМА АО” ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СУРГАЛТЫГ 100 ХУВЬ АМЖИЛТТАЙ ДҮҮРГЭЖ, СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

     “Тавантолгой төмөр зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ашиглах Зам, оношилгооны вагоныг ирэх 04 дүгээр сард ОХУ-аас хүлээн авахтай холбогдуулан тус улсын Москва хотын “ТВЕМА АО” үйлдвэрлэлийн онол, практик хосолсон сургалтад хамрагдлаа.

  Зам оношилгооны вагон, хөдөлгөөнт хэрэгслүүдэд ашиглагддаг төмөр замын техникийн байдлын хяналт, геометр хэмжээсүүдийн үнэлгээний “Интеграл” цогц систем ба “Track” программын ашиглалт, зам төмрийн сэв шалгах хэрэгслүүдэд ашиглагддаг “Интеграл” цогц систем ба “Дефектоскопия” программын ашиглалт, замын дээд цогцсын бүтцийн эд ангиудын дүрс оношилгооны хяналтын дэд систем “СВОД-2” зэрэг үндсэн сэдвээр хичээллэсэн.

    Сургалтын хүрээнд вагонуудын угсралтын явцтай танилцсан бөгөөд сургалт дууссаны шалгалт өгч, бүгд 100% амжилттай төгсөн, сертификатаа гардан авлаа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *