“АЛБАН ХААГЧДАА СОНСОХ ӨДӨР”-ИЙН АНХНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захирлын зөвлөлийн шийдвэрээр “Албан хаагчдаа сонсох өдөр”-тэй болж, уулзалтыг 7 хоног бүрийн баасан гарагт тогтмол зохион байгуулж байхаар тогтсон. Энэ хүрээнд ажилтнуудынхаа санал, хүсэлтийг сонсох, улмаар шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллах зорилготой анхны уулзалтыг /2023.03.24/ зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтад компани дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар оролцож, компанийн ажилчдыг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонссон бөгөөд биечлэн 5 ажилтан, төслийн талбайд ажиллаж буй 10 ажилтан онлайнаар оролцож, санал, хүсэлтээ илэрхийлэв.
“Албан хаагчдаа сонсох өдөр”-ийн хүрээнд цалин, урамшууллын системийг сайжруулах, сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг боловсронгуй болгох, ростероор ажилладаг ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл болон амьдрах орчныг сайжруулах зэрэг асуудлууд голчлон яригдсан бөгөөд Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар ажилтнуудын санал, хүсэлтийг судлан үзэж, хууль, журмын хүрээнд шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэлүүд