КОМПАНИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, ЗАРИМ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

        Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захирлын зөвлөл өнөөдөр /2023.03.27/ хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.
    Тухайлбал, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тогтсон хугацаанд хэмжигдэхүйц байдлаар гаргах, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцэд яаралтай Улсыг комисс ажиллуулах, Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгож зарласантай холбогдуулан шударга ил тод байх зарчмыг баримтлан, хууль тогтоомжийн биелэлтийг хангаж ажиллахыг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгов.
     Түүнчлэн тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэж, салбарын сайд, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх асуудлыг тухай бүрт нь танилцуулж байх, зам, тээврийн салбарын албан даалгаврын хэрэгжилтийг хангах зэрэг ажлыг шуурхайлахыг онцгой анхааруулав.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *