ХҮНИЙ НӨӨЦӨӨ ЧАДАВХЖУУЛАХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

   Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын дохиолол төвлөрүүлэлт хориглол ба холбооны байгууламжийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг Монголд анхлан нэвтрүүлж буйгаараа онцлог. Компани шинэ технологи, шилдэг инновацыг шингээн бүтээсэн уг төмөр замын ашиглалтын явцад шаардлагатай инженер техникийн ажилтнуудыг чадавхжуулах зайлшгүй шаардлага, хэрэгцээн дээр үндэслэн энэхүү ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

    Үүний хүрээнд манай компанийн дохиолол холбоо эрчим хүчний хэлтсийн инженер, техникийн ажилтнууд БНХАУ-ын Бээжин хотноо төмөр замын дохиолол төвлөрүүлэлт хориглол ба холбооны байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт, түүний хэвийн байдлыг хангах, 5Т, СТС системүүд, суман шилжүүлгийн талаарх сургалтад хамрагдаж байна.  

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *