ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

   “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн шуурхай хуралдаан Мягмар гараг бүр болдог.

  Энэ удаагийн ээлжит хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан 9 зорилт, 38 зүйл бүхий гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэгдүгээр улирлын биелэлтийг хэлэлцлээ.

 Хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн суурь бүтцийг бүрэн ашиглалтад хүлээн авах, улсын комиссыг 2023 оны 04 дүгээр сард багтаан ажиллуулах, удаашралтай байгаа ажлуудад онцгой анхаарах, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг зорилт, арга хэмжээний гүйцэтгэл нь хүрэх түвшинд хүрсэн эсэх, хүрээгүй бол шалтгаан, нөхцөлийг тодорхой тусгасан байдлаар гаргаж тайлагнах даалгавар өглөө.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *