“ЗҮҮН АЗИЙН ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ” ОЛОН УЛСЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Өнөөдөр /2023.04.05/ “Монголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын Тээврийн судалгааны  консерциум /KOTI/ хамтран “Зүүн Азийн төмөр замын холболтыг бэхжүүлэх” сэдэвт олон улсын семинарыг зохион байгууллаа.

         Монгол Улс, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг орны 70 гаруй инженер, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг хамруулсан тус семинарт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, БНСУ-ын Тээврийн cудалгааны хүрээлэнгийн Тэргүүн Өү Жэй Хэк болон Yooshin engineering corporation, KORAIL, KIGAM институтийн төлөөлөгчид оролцов.

           Монгол Улсын Сангийн яам, Зам,тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд 2022 онд Санамж бичиг байгуулж, “Зүүн Азийн төмөр замын нийгэмлэг” үүсгэн байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын хөгжлийн стратегийг уялдуулах төсөл”-ийг “Монголын төмөр зам” ТӨХК, “Солонгосын тээврийн судалгааны  консерциум” хариуцан хамтран хэрэгжүүлж байна.

“Зүүн Азийн төмөр замын холболтыг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд:

  • Монгол Улсын логистикийн хөгжлийн стратеги болон бодлогыг хөгжүүлэн хэрэгжүүлэх;
  • Төмөр замын төслийн барилгын ажлын санхүүжилтийн загвар болон удирдлагын системийг боловсруулах;
  • Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Тавантолгой-Даланзадгад-Нарийнсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах чиглэлээр судалгааны ажлууд хийгдэхээр төлөвлөж байна. 

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *