ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМААР “ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСИЙГ ТЭЭВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
“Тавантолгой төмөр зам” ХХК 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Тавантолгой” ХК-тай “Төмөр замаар ачаа тээвэрлэх гэрээ” байгуулсан.
Талууд, ачаа тээвэрлэх бэлтгэл ажлыг ханган, чингэлэг бүрдүүлэлтийг хийж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд анхны тээвэрлэлтийг эхлүүллээ. Тус компанийн экспортод гаргах 1391,5тн нүүрсийг 22 вагон, 44 чингэлэг галт тэргээр тээвэрлэв.
Хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд 500 мянган тонн нүүрсийг тээвэрлэхээр зорин ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд