“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриатай сарын аян зохион байгуулж байна
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-нийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн билээ.
Манай улс 2011 оноос хойш энэхүү өдрийг тохиолдуулан 4 дүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон тэмдэглэж байна. Иймд “Тавантолгой төмөр зам” ХХК “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН-БИДНИЙ СУУРЬ ЭРХ” уриа дор сарын аяныг зохион байгуулж эхэллээ. Аяны хүрээнд “ХАБЭА-г хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн хөгжөөнт АХА тэмцээнийг алба хаагчдын дунд зохион байгууллаа. Уг тэмцээний тэргүүн байранд Суурь бүтцийн газрын Дохиолол холбоо эрчим хүчний хэлтсийн техникийн нөхцөл хариуцсан инженер Ж.Энхтунгалаг, дэд байранд Захиргаа удирдлагын газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн сургалтын мэргэжилтэн Ц.Болорсувд, гутгаар байранд Захиргаа эрх зүйн хэлтсийн сургалтын мэргэжилтэн Б.Доньдсүрэн нар шалгарав.
Сарын аяны хүрээнд “Уулын ба ус халаах зуухыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”, “Даралтат савтай харьцаж ажилладаг ажилтны аюулгүй ажиллах дүрэм” болон өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар нийт ажилтны сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна
Сэтгэгдэлүүд