“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК ШАТРЫН КЛУБТЭЙ БОЛЛОО
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Спортын Зөвлөлөөс шатрын сургалт явуулж эхлэлээ. Сургалтыг Вагон аж ахуйн хэлтсийн паспортын техникч, шатрын олон улсын кандидат мастер Э.Амаржаргал явуулах бөгөөд тэрээр дөрвөн наснаасаа шатрын спортоор хичээллэж эхлэн, 12 насандаа дэд мастер, 22 насандаа олон улсын кандидат мастер (WCM) дээд цолыг авсан туршлагатай шатарчин юм. Э.Амаржаргал сургалтын эхэнд шатар тоглох нь хүнийг хүндэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх, шантрахгүй хөдөлмөрлөх, тэвчээр, сэтгэл зүй болон сэтгэл хөдлөлөө зөв удирдах, мэдрэмжээ зөв ашиглаж аливаа зүйлд сэтгэл гаргаж бие даан суралцаж зөв шийдвэр гаргах гэх мэт маш олон давуу талтай болохыг онцоллоо. Сургалтыг Лхагва гараг бүр ажлын бус цагаар явуулж байхаар болсныг Спортын Зөвлөлөөс мэдээллээ.
Сэтгэгдэлүүд