ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНУСУХАЙТЫН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЖ БАЙНА
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын трассын дагуух 35Кв-ын хоёр хэлхээ 280 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын барилга угсралтын ажил дууссантай холбогдуулан уг байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комисс ажлаа өнөөдөр /2023.04.25/ Гашуунсухайт өртөөнөөс эхлүүллээ.
Комиссын бүрэлдэхүүнд Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд комиссын даргаар Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзориг ажиллаж байна.
Тус төслийн эрчим хүчний ажилд хоёр шатны техникийн комисс ажиллаж, үүрэг даалгавар өгсний хүрээнд биелэлтийг 100 хангаснаар ийнхүү Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Сэтгэгдэлүүд