ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЖ БАЙНА
“Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын Онцгой Бүрэн Эрхт төлөөлөгч Н.Мягмар Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам, Гашуунсухайт, Тавантолгой өртөө, Шилжүүлэн ачих терминал, Чингэлэг тээврийн нэгдсэн терминал, Гашуунсухайт боомт, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв, Зэрэглэлээ, Манхан дэд станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян холболтын төмөр зам зэрэг компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн ажлыг шалгах, хугацаанд нь ашиглалтад хүлээж авах, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авахаар 04 дүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдад ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд