ГАШУУНСУХАЙТ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ТЕРМИНАЛЫГ ЭНЭ ОНД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар Өмнөговь аймагт ажиллах албан томилолтын хүрээнд Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажлын явцыг шалгаж, үүрэг чиглэл өглөө.

Тус төслийн дээд, доод бүтцийн ажил тус тус 100% дууссан. Одоогоор хоосон тээврийн хэрэгслийн болон гаалийн хяналтын талбайн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэж байна. “Бодь интернэшнл” ХХК-ийн Төсөл хариуцсан дэд захирал Б.Эрдэнэбаяр төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгааг мэдээлээд 09 дүгээр сарын 15-нд бетон талбайг бүрэн дуусгах зорилт тавин ажиллаж байгаа гэв.

Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар төслийн барилга угсралтын ажлын явцыг шалгаад, төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад оруулахыг үүрэг болгов.

“Тавантолгой төмөр зам” ХХК ШАТ-ыг гаалийн хяналтын бүсээр зарлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

"Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал” нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ, ажилчдын орон сууц, ажилчдын оффис бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байгууламж юм.

Сэтгэгдэлүүд

kkdBUXhSr Хариулах

Acute Kidney Injury in the Critically Ill <a href=https://acialis.buzz>buying cialis online safe</a>

Swanump Хариулах

each mRNA and correspondent protein concentration, we wrote one equation, which expresses the change in concentration of the species in a given time interval, as the result of a production term and a degradation term <a href=https://enhanceyourlife.mom/>buy priligy 30mg</a> I had felt what it must be like to experience the slow onset of Alzheimer s and it was the most awful thing you can imagine

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *